ӨВӨРХАНГАЙ: “Замын хөдөлгөөний цагаан толгой-2025” тэмцээнийг бүсчлэн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-04-24 09:46:42

Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ГХУСАЗС, Цагдаагийн газраас “Замын хөдөлгөөний цагаан толгой - 2025” тэмцээнийг 12 дахь жилдээ зохион байгууллаа. 


Бага насны хүүхдүүдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний хууль дүрмийг ойлгуулж, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилго бүхий тус тэмцээнийг энэ жил сумдын цэцэрлэгт бүсчлэн зохион байгуулж, бүсээс шалгарсан 12 багийн 120 гаруй хүүхэд оролцож байна.


Тэмцээнийг гэрийн даалгавар, багийн мэндчилгээ, эцэг эх, багш нартай хамтарсан буухиа тэмцээн зэрэг шинэчилсэн төрлөөр зохиож, хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ шалгууллаа. “Бага насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгосноор тэд эцэг эх, гэр бүлийхэндээ багш болж, гарцаар гар, та улаан гэрлээр гарах гээд байна гэхчлэн сануулаад байдаг” гэдгийг зохион байгуулагчид онцлон хэлж байна. 






Related news