ДУНДГОВЬ: “Соробан сампин, ой тогтоолт"-ын аваргууд шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Дундговь аймагт “Соробан сампин, ой
тогтоолт”-ын анхны тэмцээнийг зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнийг “Тояа” Хүүхэд хөгжлийн
академийн Дундговь аймаг дахь салбарын багш нар удирдан зохион байгуулж,
сургууль, цэцэрлэгийн насны 90 гаруй хүүхэд сампин, ой тогтоолт гэсэн хоёр
төрлөөр дөрвөн ангилалд оролцжээ.
“Тояа” хүүхэд хөгжлийн академийн салбар
2016 оны зургаадугаар сард салбараа нээснээс хойш оюуны энэхүү спорт Дундговь аймагт
хөгжиж, үндэсний болон олон улсын тэмцээнд алгасалгүй амжилттай оролцож
байна.
Соробан сампингаар хичээллэснээр
хүүхдийн баруун, зүүн тархи тэнцвэртэй хөгжиж, сууж сурдаг, анхаарлаа төвлөрүүлэн,
сэтгэн бодох хурд нэмэгддэг ач холбогдолтой.
Шалгарсан хүүхдүүд “Соробан сампин -Ой тогтоолт”-ын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.