СҮХБААТАР: Уран барималч Э.Олонтүлхүүр анхны үзэсгэлэнгээ “Нутагтаа” гаргалаа
ФОТО МЭДЭЭ
Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харъяат уран сийлбэрч, барималч СТА Э.Олонтүлхүүр уран бүтээлийн гүн утга, гэгээн уур амьсгалыг мэдрүүлэх анхны бие даасан үзэсгэлэнгээ төрөлх нутагтаа гаргаж, олны хүртээл болгож байна.
Тэрбээр "Нутагтаа" хэмээх анхны үзэсгэлэнгээ аавынхаа
гэгээн дурсгалд зориулжээ. Аав н.Энхбаатар нь Баруун-Урт, Сүхбаатар суманд математикийн багшаар
ажилладаг байжээ.
Э.Олонтүлхүүр нь СУИС-ийг уран сийлбэрчин мэргэжлээр төгссөн бөгөөд аж байдлыг харуулсан бүтээл туурвихыг илүүд үздэг. Мөн морь болон морины хэрэглэл урлах
илүү дуртай гэнэ. Нутгийн гаралтай хурдан хүлгүүдийг бүтээлдээ
амилуулж, алдар цуутай эрхмүүдийн дүрийг
чулуугаар сийлдэг аж.
Анхны үзэсгэлэндээ Сүхбаатар нутагтай холбоотой бүтээлүүдээ түлхүү авчирчээ. Үзэсгэлэнгээ Жаахан шарга театрт дэлгэсэн бөгөөд тавдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.



















