ТӨВ: Ахмад Б.Тойвгоо Баян-Өлгий аймаг хүртэл 2000 км алхана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-05-05 20:20:30

Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Явган алхалтын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ахмад алхагч Б.Тойвгоо нь 5 дугаар сарын 5-ны өдөр буюу 65 насны төрсөн өдрөөрөө Зуунмод хотын Мөнх алдрын талбайгаас Баян-Өлгий аймаг хүртэл 2000 км зам туулах алхалтыг эхлүүллээ.


Тэрбээр хэлэхдээ, "Нийгэмдээ эх оронч сэтгэлгээ, эрүүл амьдралын хэв маяг, байгаль дэлхийгээ хайрлах үзлийг өөрийн биеэрээ үлгэрлэх зорилготой байна" гэлээ. 


Ийнхүү өнөөдөр гэр бүл, баг хамт олны хамт замдаа гарлаа. 


Төв аймгийн Явган алхалтын холбоо нь сүүлийн нэг жилд тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өдөр бүрийн 6.00 цагаас алхах сонирхолтой хүмүүс нэгддэг байна. 



Related news