УВС: Цөлжилтөөс хамгаалах ойн зурваст 1700 мод тарилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчны газраас "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд
холбогдох байгууллагуудтай хамтран өнгөрсөн амралтын өдрөөр 1700 мод тарилаа.
Энэ хүрээнд “Цэмцгэр ногоон хот” эко парадад төрийн албан
хаагчид жагссанаас гадна Улаангом сумын 6-р багт байрлах цөлжилтөөс хамгаалах ойн зурваст нийтээрээ мод тарилаа.
Тус үйл ажиллагаанд 40 гаруй байгууллагын албан хаагч,
200 гаруй иргэн өргөнөөр оролцон 1700 мод тарьж, эх дэлхийдээ, ирээдүйдээ
зориулж ногоон үйлс бүтээсэн юм. Мөн аймгийнхаа түүхт 100 жилийн ойн өмнө
ногоон бүтээн байгуулалт хийж бэлэг барилаа.
Шинээр тарьсан модны усалгаа арчилгааг Түргэн сум дахь сум дундын ойн анги хариуцаж ажиллах юм. Тус талбай нь гүний худаг болон усалгааны системтэй тул цаашид мод тарих хүсэлтэй иргэд өөрсдийн санаачилгаар очиж мод тарихад нээлттэй аж.