УВС: Мөнгөт цахир уул далайн түвшнээс дээш 1600 метр өндөрт оршдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-05-22 12:23:25

Улаангом, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Давст сумын нутагт орших Мөнгөт цахир уул нь шохойн чулуу, боржин өнгө алагласан, хад цохион дээр ургасан гацууран ойтой, өвөрмөц тогтоц, үзэсгэлэн хосолсон байгаль эхийн бүтээсэн гайхамшигт газруудын нэг юм.


Дан цагаан саарал өнгийн шохойн гантиг чулуунаас тогтсон мөнгөлөг цагаан өнгөтэй тул Мөнгөт цахир уул хэмээн нэрийджээ. Мөнгөт цахир уул нь ховор амьтан, ургамлын арвин их нөөцтэйгээс гадна амьтдын нүүдлийн зам болдгоороо онцлогтой. Энд байгалийн ховор нандин дурсгал, өвөрмөц тогтоцтойгоос гадна түүхийн дурсгалт газарт холбогдох сүг зураг, агуй олон бий бөгөөд нутгийн иргэд үеийн үед тахин шүтэж, хамгаалж ирсэн байгалийн үнэ цэнтэй дурсгал юм.


УИХ-ын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Мөнгөт цахир уул орчмын 630,8 га газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ. 

Тус уул нь Давст сумын төвөөс 50 км-т, далайн түвшнээс дээш 1600 метр өндөрт оршдог.


Related news