Хувийн хэвшлийнхэн ойн баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:50:04

Аравдугаар  сарын 10-наас 11-нд  Монгол Улсад хувийн хэвшлийн байгууллага сэргэн хөгжсөний 25 жилийн ойн баярыг Дорноговь аймагт тэмдэглэлээ.

Баярын үйл ажиллагааны үеэр аймгийн ЗДТГ, “Ханбаянзүрх” Ажил олгогч эздийн холбооноос хувийн хэвшлийн салбарын хөгжил дэвшил, хөдөлмөр эрхлэлт, эд оюуны болоод харилцааны баялаг, жижиг дунд үйлдвэрлэл, тулгамдсан асуудлын талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.

Хуралд оролцогчид орон нутгаас “Орон сууц”, “Хоршоо”, “Аялал жуулчлал” зэрэг дэд хөтөлбөрүүдийг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилласнаар хувийн хэвшлийн байгууллагын хөгжилд эргэлтийн шинжтэй томоохон ахиц өөрчлөлт гарсныг онцлон тэмдэглэсэн юм. Ойн баярын арга хэмжээндДорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, АЗДТГ-ын дарга С.Бөххүү, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Ганбаатар, МАОЭНХ-ы сургалтын албаны дарга Р.Ганхуяг болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцлоо.

Х.Эрдэнэбулган

Related news