СҮХБААТАР: Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан баярын нээлтийг хойшлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-01 14:12:12

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Тус аймгийн зарим нутгаар бороо орж буйтай холбоотойгоор олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан үйл ажиллагаанууд хойшлогдож, баярын нээлтийг 17.00 цагт хийхээр боллоо.

 

Тус өдрийг "Хүүхэд-Хайр-Ирээдүй" уриан дор тэмдэглэх бөгөөд хүүхэд, багачуудад зориулсан үйл ажиллагааг тусгай хөтөлбөрийн дагуу баяр наадмын болон төв талбайд зохион байгуулна.

 

Тухайлбал, баярын нээлт, жагсаал зэрэг үндсэн үйл ажиллагаанаас гадна найман төрлийн өртөөчилсөн хөтөлбөр, томчууд хүүхдүүдэд зориулсан тусгай үзүүлбэр, хүүхдийн жүжиг, плаш моб, урлагийн тоглолт, нээлттэй микрофон зэрэг олон төрлийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.  

 

Мөн энэ өдөр нийтийн тээврийн үйлчилгээ бүх чиглэлд хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

 

 

Related news