СЭЛЭНГЭ: Зургаадугаар сарыг “Нэгдүгээрт хүүхэд” уриатай нийгмийн бодлогын сар болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-03 13:01:29

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ, сумын ЗДТГ-аас энэ зургаадугаар сарыг “нэгдүгээрт хүүхэд” уриатай нийгмийн бодлогын сар болгон зарласан байна.

 

Зарласан сарын хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэдтэй холбоотой асуудал бэрхшээлийг хамтдаа ярилцаж, шийдвэрлэх зэргээр нийгэмд чиглэсэн ажил өрнүүлэхээд төлөвлөжээ.

 

Иймээс хамтран ажиллах албан байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийг энэхүү ажилд идэвх зүтгэл гарган ажиллахыг сумын удирдлагын багаас уриаллаа.

 

Сэлэнгэ аймагт 2024 оны байдлаар 17 хүртэлх насны 36869 хүүхэд оршин сууж байна. Эдгээрийн 51.3 хувь нь эрэгтэй, 48.7 хувь нь эмэгтэй хүүхэд байгаа юм.

 

Аймгийн төв Сүхбаатар суманд 0-17 насны 7384 хүүхэд байгаагаас эрэгтэй 3787, эмэгтэй 3597 байна. 

Related news