Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, бүтээлийг гэрэл зургаар өгүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жил, УДЭТ үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн хүрээнд театрын хамт олон их зохиолчийн амьдралын замналыг харуулсан "Монгол ардын суут" гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулав.
Түүний ахархан амьдралдаа хичнээн ихийг бүтээн туурвиж, оюуны их сан хөмрөг, өвийг хойч үе ирээдүйдээ үлдээснийг бид мэдэх билээ. Тэрбээр өнөөдөр ч зохиол бүтээлээрээ бидний оюун санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр байна.
Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг түүний хийж байсан ажил, төр нийгэмд зүтгэж байсан цаг үе, бүтээсэн их үйл хэрэг хийгээд уран бүтээлийн зохиол туурвилаар нь сэдэвлэн гаргажээ.
Гэрэл зургуудыг Нам төрийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны ууган зүтгэлтэн, Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, Сэтгүүлч, Орчуулагч, Ленинградад, Сэтгэлийн амраг, Зохиол бүтээлээс, Хэлмэгдсэн нь, Д.Нацагдоржийн дүр урлагт зэрэг төрлөөр төрөлжүүлсэн байна.
Ж.Болор