УВС: Аймгийн музейд бэлэг дурсгалын дэлгүүр нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-06-07 11:32:40

Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан орон нутагт үйлдвэрлэсэн бэлэг дурсгалын дэлгүүрийг музейн стандартад нийцүүлэн аймгийн музейд нээн ажиллуулж байна.  


Бэлэг дурсгалын дэлгүүр нээснээр музейгээр зочилсон гадаад, дотоодын жуулчид, иргэд, хүүхэд залуучууд түүх, соёлын талаар дэлгэрэнгүй мэдлэг мэдээлэл олж авахаас гадна нутгийн иргэдийн гар урлалын бүтээл, бэлэг дурсгалын зүйлсийг худалдан авах боломжтой боллоо.


Мөн музейн үйл ажиллагааг идэвхжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн гар урлалын бүтээлийг сурталчлах, эдийн засгийн эргэлтэд оруулахад ихээхэн дэм тус болох юм.


Related news