Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдыг жагсаалтыг тэргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дуурийн урлагийн дэлхийн шилдгүүдийг тодруулдаг “Opera World” цахим хуудсын жагсаалтын тэргүүлжээ.
Тэрбээр олон улсын дуурийн урлагийг шимтэн сонсогчид, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртэж, дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тайзнаа авьяас чадвараараа гайхуулж, шилдгийн шилдэг гэдгээ дахин нотолсон байна.
Э.Амартүвшин энэ жилийн “Арена Ди Верона” фестивалийн 102 дахь улирлын тоглолтод оролцох бөгөөд “Набукко” дууриар нээлтээ хийх юм байна. Түүний хувьд энэхүү фестивалийн хүрээнд “Набукко”-д долоо, “Реголитто”-д хоёр, “Аида”-д тав, “Травиата”-д гурван удаа дуулах ажээ. 2011 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин болж байсан Э.Амартүвшин үүнээс 11 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Ардын жүжигчин цол хүртсэн юм.
2009
оноос сонгодог урлагт хүчин зүтгэж яваа тэрбээр 2011 онд П.И.Чайковскийн
нэрэмжит олон улсын XIV уралдаан II байр, мөн үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Мөн 2012
онд алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн дуучдын уралдаанд
түрүүлж, 2013 онд Франциско Винасын нэрэмжит уралдааны дэд байр, Оросын
хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучны тусгай шагнал, 2015 онд “BBC
Cardiff Singer of the World”-ын үзэгчдийн нэрэмжит шагнал, 2016 онд “Seoul
International Music Competition” уралдаанд III байрыг эзэлж байв.