СЭЛЭНГЭ: Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийн мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-12 20:53:00

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийн мэдлэг, ойлголт олгох сургалт Сэлэнгэ аймагт болж байна.

 

Сургалтыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Шинэчлэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд “Жендэр ба бодлого төлөвлөлт” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.  

 

Сургалтад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооны гишүүд болон сум, тосгодын нийгмийн бодлогын мэргэжилтнүүд хамрагдав.

 

Сургалтад хамрагдсанаар удирдах түвшний албан хаагчид орон нутгийн хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, хэрэгжүүлэх, харьяалах байгууллагадаа жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлэх чадвартай болох юм.

 

Энэхүү “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь” (Экко-Фарм) төсөл нь Уур амьсгалд зохицсон ухаалаг хөдөө аж ахуй, Хөдөө аж ахуйн байгальд суурилсан шийдлүүд, биологийн олон янз байдлыг хамгаалах арга аргачлалыг нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн салбар болон тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготой төсөл юм. 

Related news