“Идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маяг” сургалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-16 11:20:42

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хорооноос аргазүйч нарт “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл амьдралын хэв маяг” сургалтыг Дархан-Уул аймагт зохион байгууллаа.


Монгол Улсын Засгийн газраас 2025 онд Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан явуулсан энэхүү сургалт нь зан үйлийн талаар мэдлэг олгох онол болон дадлага хосолсноороо онцлогтой юм. Төвийн бүсийн сургалтад Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн 76 аргазүйчийг хамруулсан бол БТСУХ-ны Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны мэргэжилтэн Д.Соёлмаа, Аргазүйчдийн нийгмлэгийн тэргүүн Ж.Тунгалаг тэргүүтэй мэргэжилтнүүд удирдан явуулжээ. Энэ үеэр идэвхтэй хөдөлгөөн хэмээх ойлголтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс нь бусад зөвлөмж, зөвлөгөөг өгсөн байна.


Ташрамд сонирхуулахад, энэхүү сургалтыг 2010 оноос хойш нийслэлийн дүүргүүд болон орон нутагт жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. 









Related news