УВС: Хагас жилийн мал тооллогоор 2744 өрхийн малыг тооллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-06-18 16:23:26

Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хагас жилийн мал тооллого орон даяар энэ сарын 4-10-ны өдрүүдэд болж, аймгийн 93 багийн хэмжээнд өрнөсөн байна.


Хагас жилийн мал тооллогыг түүврийн аргаар зохион байгуулж, нийт малтай өрхийн 20 хувь буюу 2744 өрх, таван аж ахуйн нэгж, байгууллагын 723 375 толгой малыг урьдчилсан байдлаар тоолжээ.


Хагас жилийн мал тооллогын ажлын зардалд ҮСХ-ноос Увс аймагт 37 сая төгрөг шийдвэрлэснийг 19 суманд хуваарилан ажиллуулсан байна.


Хагас жилийн мал тооллогын явцад хяналт тавих ажлаар ҮСХ-ны ЭЗСГ-ын Мөнгө санхүү, үнийн хэлтсийн дарга Л.Энхбаатар, статистикч Т.Хишигбаяр нар ажиллажээ. Энэ үеэр тэд аймаг, сумдын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл солилцсоноос гадна Статистикийн хэлтсийн албан хаагчдад дотоод сургалт зохион байгуулж, цаашид анхаарах асуудлуудаар зөвлөмж өгсөн байна.

Related news