ӨНӨӨДӨР: Онцгой байдлын алба сурталчлах өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-20 06:59:58

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


11:00 цагт: Онцгой байдлын албаны түүхт 21 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа СТӨ-нд болно. Холбогдох утас: 86150069

11:00 цагт: ХӨСҮТ-өөс халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

13:00 цагт: Онцгой байдлын ерөнхий газраас “Алба сурталчлах өдөрлөг”-ийг Чингэлтэй Дүүргийн V хорооны Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна.

14:00 цагт: “Монголын ардчилсан хувьсгалын анхдагч Сосорбарамын Цогтсайхан” шуудангийн шинэ маркийн анхны өдрийн нээлт “Чингис хаан" үндэсний музейд болно. Холбогдох утас: 99036189 99768151


-3х3-ын эрэгтэйчүүдийн “Их дуулга” тэмцээн болно. 

-Элсэлтийн шалгалт биологи, математикийн хичээлээр үргэлжилнэ.


Орон нутагт:

-Төв аймгийн Зуунмод сумын Өв соёлын өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Алтан хайч-2025” хонь ноослох улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-21-нд болно.

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.


Хилийн чанадад:

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

 

Related news