Хилийн боомтуудыг бүх нийтийн амралтын өдрөөр ажиллуулах нөхцөлөөр хангана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийн анхны хурал Эдийн засгийн хөгжлийн яаманд өчигдөр болов.
Тус
ажлын хэсгийн ахлах, тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал,
Засгийн газрын өмнөх тогтоолын
хэрэгжилтийг дүгнэн хангаж ажиллах, ингэснээр бизнес эрхлэгчдэд тулгарч буй
хүндрэлийг арилгаж экспортыг нэмэх боломжтойг онцлов. Мөн экспортыг голлон
бүрдүүлэгч уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний урсгалыг нэмэхийн тулд холбогдох
албан байгууллагад хэд хэдэн үүрэг өгөв.
Гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл авахад 15 албан тушаалтнаар дамжиж, зарим тохиолдолд 1035 хоног хүлээдэг. Цаашид гаалийн байгууллагын шат дамжлагыг цөөлөх, холбогдох байгууллагуудын нийтлэг журамыг шинэчлэх, хилээр нэвтрэх тээврийн хэрэгсэл эрсдлийн оноо багатай бол ухаалаг гарцаар саадгүй нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдлын үнэлгээгээр хилийн боомтууд бүх нийтийн амралтын өдрөөр амрахад экспортын орлого 350-400 сая орчим доллараар тасалдаж байна. Иймээс эдгээр өдрүүдэд хилийн боомтуудыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх зэрэг ажлыг есдүгээр сарын 30-ны дотор багтаан шийдвэрлэхийг үүрэг болгожээ.