Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хөдөө орон нутагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурдлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хэсэг 6 сум, нэг тосгонд ажиллаж сумдын төрийн албан хаагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоолмжийн талаарх танилцуулга мэдээллийг өгч, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа.
Гэмт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бол дан ганц салбар зөвлөлийн ажил биш, төрд ажилладаг иргэдийнхээ төлөө үүрэгт ажлаа гйүцэтгэж байгаа бүх албан хаагчдын үүрэг бөгөөд төрийн алба иргэн хоёрын хамтын ажиллагаа чухал гэдгийг энэ үеэр онцолж байлаа. Ажлын хэсэгт аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцож сумдын иргэдэд газар дээр нь очиж чиглэл чиглэлээрээ үйлчилгээ үзүүлж иргэддээ төрийн үйлчилгээг дэргэдээс нь үзүүлэв. Орон нутагт ялангуяа алслагдмал сумдын хувьд эрүүл ахуйн асуудал хурцаар хөндөгддөг. Хөдөө сумдын хувьд ялангуяа хүнсний бүтээгдэхүүн нь чанаргүй хугацаа нь дууссан хэрэглэх горим алдагдсан зэргээр хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц бүтээгдэхүүн худалдаалдагдаж байдаг учраас ажлын хэсэгт мэргэжлийн байцаагч газар дээр нь очиж шалгах үйлчилгээ болоод зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн байна. Энэ үеэр сумдад архи согтууруулах ундаа худалдан борлуулах цэгийн тоо их байгаа асуудал байлаа. Өөрөөр хэлбэл нэг суманд хүн аманд ноогдох хэмжээнээсээ хэт их архи худалдан борлуулах зөвшөөрөлтэй дэлгүүрүүд байгаа нь тэр хэмжээгээрээ архи худалдан борлуулагдаж эргээд нийгэмд үүсэх сөрөг хандлагууд их байгаа учраас ажлын хэсэг энэ асуудлыг судлан үзэж цаашид авах арга хэмжээндээ тусгахаар боллоо.
Б.Гантуяа