ТӨВ: Дорнод, Сүхбаатар аймгийн хадланчидтай гэрээ байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дорнод, Сүхбаатар аймгийн хадланчдын ноднин жил бэлтгэсэн 196.500 боодол өвсийг Төв аймгийн малчдад 3500-6000 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээ байгууллаа. Төв аймгийн нийт нутгаар энэ жил хур бороо багатай, хэт халснаас хадлан тэжээл бэлтгэх, ургац хураалтад хүндрэл үүсэх төлөвтэй байна. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ийнхүү зохицуулалт хийж байгаа гэв.
Тус аймгийн 27 сумын 9 нь газар тариалангийн бүсэд хамаардаг. Энэ жил бүх суманд өвс 149 мянга гаруй тонн, гар тэжээл 52 мянган тонн, ногоон тэжээл 8900 тонныг бэлдэх үүрэг даалгавар өгчээ. Мөн өвч бэлчээр гандуу байгаа сумдын малчдыг хадлан тэжээл бэлтгэх боломжтой бүс нутаг руу явуулаад байна. Тодруулбал, Дорнод, Хэнтий аймагт гурван баг ажиллаж 40 гаруй салаагаар хадлан тэжээл бэлтгэх ажлыг наймдугаар сарын 20-ний өдрөөс эхлүүлээд байгаа юм.
Төв аймгийн хадлан тэжээлийн санд 2024 оны нөөцөөс
тодорхой хэмжээний үлдэгдэл бий. Тиймээс нөөцөнд байгаа 250 мянган тонн өвс, 5000 тонн ногоон тэжээл, 50 гаруй тонн үйлвэрийн тэжээлийг ирэх өвөл хэрэглэнэ гэлээ.