Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. -2025 оны есдүгээр сарын 22-28-нд болох үйл явдлын тойм-
9 дүгээр сарын 22-нд: УИХ
дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
9 дүгээр сарын 22-нд: Москва
хот болон Москва мужийн компаниудын Монгол дахь бизнес форумын албан ёсны нээлт
болно.
9 дүгээр сарын 22-нд: Ой модны салбарын ажилчдын өдөр тохиож байна.
9 дүгээр сарын 22-нд: Улсын Их Хурлаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.
9 дүгээр сарын 22-нд: Монгол, Зөвлөлтийн цэргүүд Японы
милитаристуудыг ялсны ойд зориулсан “Чөлөөлөлт. Ард түмэнд энхтайван” гэрэл
зургийн үзэсгэлэнгийн нээлт Улаанбаатар хот дахь “Русский Дом”-д болно.
9 дүгээр сарын 22-24-нд: Монгол-Япон
эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Жим ба жигүүр” гэрэл зургийн үзэсгэлэнгийн
нээлт Байгалийн түүхийн музейд болно.
9 дүгээр сарын 22-28-нд: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд гарна.
9 дүгээр сарын 23-нд: “Гадаад худалдааны статистик мэдээллийг
боловсруулах талаар арга зүйн зөвлөгөө” сэдэвт сургалт, уулзалт зохион байгуулна.
9 дүгээр
сарын 23-24-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
9 дүгээр сарын 24-нд:
Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.
9 дүгээр
сарын 25-26-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
9 дүгээр сарын 27-нд: Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна.
9 дүгээр сарын 27-нд: УДБЭТ-ын
уран бүтээлчид 2025-2026
оны 63 дахь улирлынхаа нээлтийг сонгодог урлагийн үндэс суурь болсон симфони
найрал хөгжмийн бүтээлийн "Orchestra Night" тоглолтоор эхлүүлнэ.
9 дүгээр сарын 28-нд: “Монголын технологийн 7 хоног-TechWeek 2025” орон даяар өрнөж байна.
9 дүгээр сарын 28-нд: Олон улсын ахмадын баярт зориулсан “Хүндэтгэл” хошин
урлаг, дуучдын хамтарсан тоглолт МҮЭСТО-д болно.
9 дүгээр сарын 29-нд: Байгаль орчныг хамгаалах өдрүүд тохиож байна.
Орон
нутагт:
9 дүгээр сарын 23-нд: Ховд
аймгийн Хөгжимт драмын театрт "Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа"
сэдэвт нээлттэй өдөрлөг болно.
9 дүгээр сарын 25-27-нд: Багануур
дүүргийн хувиараа бизнес эрхлэгчдийн дунд спортын дөрвөн төрөлт тэмцээн болно.
-"Хавдаргүй монгол эмэгтэй" төслийн багийнхан 10 дугаар сарын 2-ний өдөр хүртэл Завхан аймгийн говийн болон зүүн 10 суманд ажиллана.
Хилийн чанадад:
9 дүгээр сарын 22-28-нд: БНХАУ-ын
ӨМӨЗО-ы Бугат, Баяннуур хотноо Олон улсын хүүхдийн спортын XI наадам болно.
9 дүгээр сарын 24-29-нд: Бүгд найрамдах Уганда улсад засмал замын дугуйн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын гурван тамирчин уралдана.
9 дүгээр сарын 25-28-нд: БНХАУ-ын Ляонин мужийн Шэнь Ян хотноо Ляониний 6 дахь удаагийн экспод Монголын бараа бүтээгдэхүүнийг танилцуулан оролцоно.