УВС: Улаангом бороотой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-21 15:04:29

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Давстад 3.0 мм, Сагилд 2.0 мм, Улаангом, Өмнөговь, Бөхмөрөн, Түргэнд 1.0 мм, Тэс, Өлгий суманд 0.0 мм бороо оржээ.


Харин бусад нутгаар хур тунадас ороогүй байна. Улаангомд өглөө үүрээр эхэлсэн шиврээ бороо одоог хүртэл орсоор байна.


Ховд, Өмнөговь, Завхан сумдад салхи секундэд 11-14 метр хүрч ширүүссэн бол бусад нутгаар 1-10 м/с байна. Нийт нутгаар өдөртөө 14-22 градус, шөнөдөө агаартаа 6-14 градус, хөрсөндөө 4-14 градус дулаан хоносон байна.


Улаангом орчмоор үүлэрхэг, 1.0 мм бороо орж, салхи 3 м/с, агаартаа 9.6 градус, хөрсөндөө 9.7 градус дулаан хоножээ. Өнөөдөр Улаангомд 13 градус дулаан байна.

Related news