Ардчиллын төлөө тэмцэгч А.Фаттахыг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-09-23 10:06:57

КАИР, 2025 оны есдүгээр сарын 23 /AP/. Египетийн Ерөнхийлөгчийн зүгээс ардчиллын төлөө тэмцэгч идэвхтэн Алаа Абдель Фаттахад өршөөл үзүүлсний дараа тэрбээр даваа гаргийн орой шоронгоос суллагджээ. 


Хоригдлуудын ар гэрийнхнийг төлөөлдөг Хүний эрхийн үндэсний зөвлөлөөс "тэдний нөхцөл байдлыг эрүүл мэнд, хүмүүнлэгийн үүднээс харж үзэхийг Ерөнхийлөгч Абдул-Фаттах ас-Сисид уриалсны дараа А.Фаттах болон бусад таван хүнд даваа гарагт өршөөл үзүүлсэн байна.


А.Фаттах 12 жилийн хугацаанд хоригдсон Wadi Natron шоронгоос суллагдсан бөгөөд одоо Каир дахь гэртээ байгаа ажээ.


Тэрбээр 2014 онд зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон, цагдаагийн ажилтны биед халдсан хэргээр баривчлагдаж, 2019 онд суллагдсан боловч тухайн ондоо Египетийн засгийн газрын эсрэг жагсаалын дараа явуулсан ажиллагааны үеэр дахин саатуулагдсан байна.


А.Фаттах 2011 оны "Арабын хавар" хөдөлгөөний нөлөө бүхий идэвхтнүүдийн нэг байсан бөгөөд түүнийг саатуулсан нь Египетийн ардчилал ганхаж буйг харуулж байв.



Related news