Дээд түвшний айлчлал зохион байгуулах асуудлаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-27 12:02:00

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсын Гадаад хэргийн сайд Иван Эдуардо Хил Пинтотой энэ сарын 25-нд НҮБ-ын Төв байранд уулзав.


Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, соёл, боловсрол, аялал жуулчлал, бизнесийн салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Талууд хоёр талын харилцаагаар дамжуулан бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлэх боломжтойг онцлон тэмдэглэхийн хамт ойрын хугацаанд дээд түвшний айлчлал зохион байгуулах болон Монгол Улсад Элчин сайдын яам байгуулах асуудлаар санал солилцов.


Монгол Улс нь Венесуэл Улстай 1990 оны 12 дугаар сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон гэж ГХЯ-наас мэдээлэв.


Related news