MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-08 12:47:34

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиням "Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгаа"-г  мэдэгдэв.


Тэрбээр мөн компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн 64 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй, найдвартай хангах ажлыг зохион байгуулж байгааг хэллээ.


Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 195,880 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх ажлыг 2026 оны нэгдүгээр сарын 31-ний дотор зохион байгуулж, нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад даалгасан аж.



 

Related news