Тахь хамгаалахад зориулж тусгай тэрэг бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batsaikhan@montsame.mn
2015-10-12 16:15:22

БНЧУ-ын Прага хотын захиргаанаас Говийн их дархан цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын захиргаанд "Форд рэнжер" маркийн тусгай тэрэг бэлэглэжээ.

Прага хотын Амьтны  хүрээлэнгийн захирал Мирослав Бобэк "Монгол тахь бол монголын брэнд амьтан. Дэлхийд 1000 гаруй тахь байдгийн 50 хувь нь Монголд байна.Тиймээс бид тахь хамгаалахад зориулан туслалцаа үзүүлж байгаа юм" гээд бүрэн тоноглосон уг машиныг гардуулав. Манай улсад одоогоор нийт 500 гаруй тахь хамгаалан маллаж байна. Тахь хамгаалах үйлсэд олон улсын байгууллагууд тусалдаг. БНЧУ-ын Прага хотын захиргаанаас өмнө нь ОХУ-ын "УАЗ 469" машин бэлэглэж байжээ. Мөн европын бусад орноос "Ланд крузер 80", фургон, цасны мотоцикль тус тус бэлэглэж байсан аж.

Ж.Батсайхан

Related news