Solana криптовалютын арилжааны санд зөвшөөрөл олгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ХОНКОНГ, 2025 оны аравдугаар сарын 23 /Kazinform/. Хонконгийн үнэт цаас, фьючерсийн хорооноос бүс нутгийн анхны хөрөнгийн биржид бүртгэлтэй Solana криптовалютын арилжааны санд (ETF) үйл ажиллагаа явуулах зөвшөөрчээ.
Ингэснээр Solana нь Хонконгт Bitcoin, Ethereum-ийн дараа ETF сангаар арилжаалагдах зөвшөөрөл авсан гурав дахь дижитал хөрөнгө болж байна.
Ethereum-д суурилсан ETF-ийг 2024 онд баталсантай адил Хонконгийн зохицуулагч байгууллага АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос түрүүлж ChinaAMC Solana ETF-ийг зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрөл олголоо. Арилжаа 10 дугаар сарын 27-нд эхэлнэ.
Дээрх сантай ижил төстэй сангууд хэд хэдэн улсад аль хэдийн гарсан хэдий ч уг бүтээгдэхүүн нь Азид Solana-д суурилсан анхны ETF бөгөөд дэлхийн томоохон санхүүгийн зах зээлүүдийн нэг дээр гарч буй анхны ийм төрлийн бүтээгдэхүүн юм.
Хонконгт стейблкоинуудын зах зээлийг нээж буй тухай мөн өмнө нь мэдээлж байв.