БУЛГАН: Хүүхдийн номын ордон анх 4250 уншигчтай байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-31 09:02:47

Булган, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хүүхдийн байгууллага 1982 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хүүхдийн номын ордонтой болж, пионер сурагчдын олон дугуйлан хичээллэж байжээ.


Хүүхдийн номын ордон анх 4250 уншигчтай, 45 мянга гаруй номын фондтой байсан байна.


Хүүхдийн номын ордны дэргэд “Сэлбэн засварлах бүлэг”, хүүхэлдэйн “Бүжинхэн”, улс төрийн дууны “Дэгдээхэй”, бүжгийн дугуйлан, Зад угаагчийн шуурхай баг ажиллаж байсныг МХЗЭ-ийн XVIII их хурал, Монголын пионерын залгамжлагч V чуулганд зориулсан аялах дэвтэрт тэмдэглэгдэн үлдээжээ.

 

Манай улсад өнөөдрийн байдлаар 1509 номын сан үйл ажиллагаа явуулж байна. Нийтийн номын сан 362, их, дээд сургуулийн номын сан 101, Ерөнхий боловсролын сургуулийн номын сан 817, МСҮТ-ийн номын сан 54, албан байгууллагын дэргэдэх номын сан 120, эрдэм шинжилгээний номын сан 44 болон бусад номын сангууд багтдаг ажээ.


Үүнээс Булган аймагт Нийтийн, Соёлын төвийн дэргэдэх, Сургуулийн зэрэг 36 номын сан үйл ажиллагаа явуулж байна. 






Related news