ТӨВ: "Монгол эх хэл-Өв соёлоо дээдэлье" уралдаанд 30 гаруй сурагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-11-25 16:31:47

Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. "Монгол бахархал" уриан дор "Монгол эх хэл-Өв соёлоо дээдэлье" уралдааныг 11 дүгээр сарын 20-нд Зуунмод суманд хоёр дахь удаагаа зохион байгуулж, ЕБС-ийн 30 гаруй сурагч оролцлоо.


Зуунмод сумын засаг дарга бөгөөд хотын захирагч Б.Хатанбаатар, Энэхүү тэмцээнийг 2017 онд анх зохион байгуулж байсан цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэв.


Уралдааныг Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Бямбын Ринчений бүтээлүүдээр амьсгалын дасгал, жороо үг, хэл зүгшрүүлэх үг гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан юм.


Амьсгалын дасгалын төрөлд I сургуулийн сурагч Мандахбаяр 78 оноогоор тэргүүлсэн бол жороо үгийн төрөлд I сургуулийн сурагч Оюунзул 66.6 оноогоор тэргүүлж, хэл зүгшрүүлэх үгийн төрөлд I сургуулийн сурагч Энхжин 55 оноогоор тус тус тэргүүлжээ.


Тэмцээний төрлүүдийг тодорхойлбол, жороо үг гэдэг нь аливаад ажиглалт дүгнэлт хийж тухайлсан тодорхой утгагүй бөгөөд урд мөрийн эцсийн үгийг дараах мөрийн эхэнд оруулж хэрэн шүлэглэсэн эвхээс маягийн шүлгийг хэлнэ. Жороо үг нь үгийн утгыг таниулах, үг холбон найруулах аргад сургахад зориулагдсан байдаг.


Хэл зүгшрүүлэх үг нь зөвхөн хэл яриаг сайжруулах төдийгүй үгийн баялгийг нэмэгдүүлэх, түргэн цээжлэх, ой ухаандаа бат тогтоох, өгүүлбэрт үгсийг зөв байрлуулж ярьж, бичиж сурах, түргэн уншиж дадах зэрэг олон талын ач холбогдолтой.


Амьсгалын дасгал нь нэг сонсмогц ой тойнд хоногшихуйц хэвшмэл хэллэгтэй, толгой холбон айзам тааруулан шүлэглэсэн хэлбэр юм.  . 

Related news