ДАРХАН-УУЛ: Хөлдөлтөөс үүдэн хөл, гараа тайруулах тохиолдол гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-12-05 20:37:14

Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар хөлдөлтийн зэргээс шалтгаалан мөчдийн доод, дээд, мөчдийн сарвууны хөлдөлтийн 2-3 тохиолдол бүртгэгдсэн байна. Хөлдөлтийн зэрэг өндөр учир тайрах буюу мэс засал хийнэ гэдгийг нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгаас мэдээллээ.


Учир нь хөлдөлтийн зэрэг өндөр байвал эмчилгээнд үр дүн үзүүлдэггүй байна.


Ялангуяа 12 дугаар сард баяр ёслол тэмдэглэсэн үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хөлдөлтийн байдалтай эмнэлэгт хүргэгдэх нь нэмэгддэг тул болгоомжтой байхыг анхаарууллаа.


Ихэвчлэн залуучууд дээрх тохиолдлоор эмнэлгийн тусламж авдаг бөгөөд хөдөлмөрлөх насан дээрээ гар, хөлөө тайруулах харамсалтай тохиолдол гардаг учир архи, согтууруулах ундааг тохируулан хэрэглэх нь чухал гэдгийг онцолж байна.


Ташрамд, өнгөрсөн онд хөлдөлт, осголтын байдлаас шалтгаалан таван иргэн хөл, гараа тайруулсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

 

Related news