Монголын чөлөөт бөхийн холбооны хурал хаалттай болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-19 13:17:25

Монголын чөлөөт бөхийн холбоо (МЧБХ)-ны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Blue sky зочид буудалд болж байна.

Тус хуралд Холбооны ерөнхийлөгч, Хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, аймаг хариуцсан Дэд ерөнхийлөгчид, зөвлөлүүдийн гишүүд, холбооны аппарат, Гавъяат дасгалжуулагч, Гавъяат тамирчид төлөөлөгчөөр оролцоно. Мөн аймаг тус бүрээс 1 төлөөлөгч, Спорт хороод, Нийслэл, дүүргийн спорт хороо, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, Мэргэжлийн сургалттай биеийн тамир,  спортын дунд сургууль, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай сургууль, Биеийн тамирын их дээд сургууль, оюутны шигшээ баг, спорт клуб тус бүрээс 1 хүн төлөөлөгчөөр оролцож байгаа аж.

Өргөтгөсөн хуралдаан хэвлэлийнхэнд хаалттай болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэх юм.

Ч.Ариунболд

Related news