Малын зах зээлийн дундаж үнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-12-14 10:29:57

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Малын зах зээлийн дундаж үнийн 2025 оны 11дүгээр сарын мэдээгээр атны үнэ 1.7 сая төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 241.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн  үзүүлэлт юм.


Харин:

  • соёолон үрээний үнэ 1.3 сая төгрөг болж 100.5 мянган төгрөгөөр,
  • хязаалан гунан үхрийн үнэ 1.9 сая төгрөг болж, 299.4 мянган төгрөгөөр,
  • эр хонины үнэ 300.0 мянган төгрөг болж, 59.2 мянган төгрөгөөр,
  • эр ямааны үнэ 200.0 мянган төгрөг болж, 42.8 мянган төгрөгөөр их байна.

Сүхбаатар аймагт хамгийн их эр үхрийн үнэ 2.6 сая төгрөг, Ховд аймагт хамгийн бага 1.3 сая төгрөг байжээ.


Үхрийн 2 метрээс дээш урттай шир 6 мянган төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.4 мянган төгрөгөөр их байна.


Цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 109.0 мянган төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 4 мянган төгрөгөөр нэмэгджээ.


Мөн цагаан ноолуурын 1 кг-ын үнэ 11 дүгээр сард Улаанбаатар хотод хамгийн их 120.0 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 90.0 мянган төгрөг байсан аж.

Related news