Дахин газар хөдөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Цогтцэций суманд 3 дахь өдрөө буюу өнөөдөр 20 цагийн үед дахин газар хөдлөлт боллоо.
Тус сумаас хойш 25км-т "Нүхэн шанд" гэдэг газарт 2 магнитудын газар хөдөлсөн байна. Энэ удаагийн газар хөдлөлт сумын ойр орчимд чичирхийлэх нь мэдэгдсэнгүй гэж сумын Засаг дарга О.Бадарч хэллээ.
Өмнөговь аймагт 2011 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг 29 минутад Ханхонгор сумаас хойш 18 км газарт Рихтерийн шаталбараар 5.86 магнитуд, мөн 29-ны өдөр уг сумаас хойш 25 км газарт 5 магнитуд газар хөдлөлт болж тус бүр мэдрэгдсэн нь хамгийн сүүлийн хүчтэй газар хөдлөлт гэж хэлж болно. Уг газар хөдлөлтөөр аймгийн төвийн барилга байгууламжуудад үзлэг шалгалт хийхэд зарим барилга байгууламжуудын үндсэн хийц болох цутгамал төмөр бетон каркас болон дүүргэгч хананы заагаар хагарал өгсөн байдаг.
Тус аймгийн Одон орон геофизик судалгааны хүрээлэн Франц улсын тоног төхөөрөмжтэй бөгөөд газар хөдлөлтийг урьдчилан мэдэх аргагүй учир иргэддээ сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа юм.
Д.Мишигсүрэн