Улсын аваргын тэмцээнд оролцох эрхээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-13 15:35:42

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг аймгийн ИТХ-ын ажлын алба аймгийн Шатрын холбоотой хамтран энэ сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнийг Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 2016 оны шигшээ тэмцээнд оролцох тамирчныг сонгон шалгаруулах зорилгоор зохион байгуулжээ.

Уг тэмцээнд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгодоос шалгарсан эрэгтэй 34, эмэгтэй 7 шатарчин оролцож, оюуны хурд, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Ингээд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг эрэгтэй ангилалд Сүхбаатар сумын тамирчин С.Сундуй, С.Хишиг-Очир, эмэгтэй ангилалд Алтанбулаг сумын тамирчин А.Гэрэлтогтох, Сайхан сумын тамирчин Ш.Сарантуяа нар авчээ.

Ч.Отгонцэцэг

Related news