Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад 5000 хүүхэд хамарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-10-14 18:11:04

Үндэсний дархлаажуулалтын ээлжит арав хоног энэ сарын 1-нээс орон даяар үргэлжилж байна.

Сахуу, татрангийн эсрэг вакцинжуулалтад 7 настай 33188 хүүхэд хамрахаас 28732 хүүхэд хамарч 86.5 хувьтай,  15 настай 22230 хүүхэд вакцинд хамрахаас 17992 хүүхэд хамарч 80.9 хувийн хамралттай байгаа аж.

Энэ сарын 08-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд Эрүүл мэндийн ажилтан, ОБЕГ, МХЕГ, НМХГ, ЦЕГ, ХХЕГ, Автобус ХХК , Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Чингис хаан ОУНБ зэрэг газарт ажилладаг эрсдэлт бүлгийн хүмүүст улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж байна.
Дараагийн долоо хоногоос эмзэг бүлгийн 2-5 насны 5000 орчим хүүхдийг улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах юм. Мөн 6 сараас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдэд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар дээрх вакциныг төлбөртэй хийж байгаа аж.

Ж.Болор

Related news