Мал өвөлжилт хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-12-21 22:30:51

Говь-Алтай аймагт 18 сумын 87 багийн 6692 малчин өрхөд 3.4 сая толгой мал өвөлжиж байна.

Алтайн нурууны өвөр говьд Бугат сумын Биж, Тонхил сумын Алтансоёмбо багуудын нутаг их хэмжээний цастай байгаагаас тэнд байсан ихэнх малчид Алтайн нурууныхаа ар, цаашаа хилийн дагуу баруун харуул, Тахийн шар нуруу хэмээх газрууд руу нүүж отор хийж байна.

Бор аргалантын аймаг дундын отрын бүс нутагт Баянхонгор аймгийн 12 000, Говь-Алтай аймгийн Бигэр, Дэлгэр, Чандмань сумдын 26 өрхийн 28 000 мал өвөлжиж байна. Мөн улсын хилийн зурваст 61 өрхийн 41.7 мянга, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 132 өрхийн 87.4 мянган мал өвөлжиж байна.

Ховд, Завхан аймгийн нутагт 8 өрхийн 4.4 мянган мал отроор өвөлжиж байгаа гэнэ.

                                                                                 Ш.Цоодол

Related news