Чингүүн хүүд туслах сэтгэлийн хандив өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-24 21:43:19

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Ажлын албаны хамт олон А.Чингүүн хүүгийн эмчилгээний зардалд нэг өдрийн цалингаа хандивлалаа.

Алтаннаран овогтой Чингүүн хүү одоо 6 сартай. Тэдний гэр бүл бяцхан хүүгээ зүрхний гол судасны төрөлхийн гажиг өвчтэй гэсэн оношийг энэ оны 10 дугаар сарын 28-нд сонсчээ. Мэргэжлийн эмч нарын тавьсан онош шат шатандаа батлагдаж хүүг даруй мэс засалд оруулахгүй бол 6 сарын настай болжээ гэх хүндхэн мэдээг дуулгасан байна. Хагалгааны зардалд 20 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд энэ мөнгийг нэг дор гаргаад хүүгээ эмчлүүлэх боломж энэ гэр бүлд байхгүй нь байдлыг бүр хүндрүүлж байгаа ажээ. Тиймээс сэтгэл нэгт Сэлэнгэчүүдийн зүгээс чадах чадахаараа дэм болж бяцхан хүүгийн амь насыг аварч, оны төгсгөл тохиож буй энэ мөчид буяны мөрөө засаж, авралын гараа сунгаж байгаагийн нэгэн илрэл нь энэ буй юм.

Хүүгийн хандивын данс Хаан банкны 5692073008 ажээ.

Ч.Отгонцэцэг

Related news