“Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын аян явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-12-27 23:22:48

Говь-Алтай аймгийн МХГ-аас шинэ жилийн баяр болохтой холбогдуулан хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын аяныг өрнүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд аймгийн нэгдсэн зах, дэлгүүрүүдэд хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага хангуулах хяналт шалгалтыг хийж чанарын шаардлага хангаагүй 103 нэр төрлийн 2365 ширхэг бараа бүтээгдэхүүнийг хураан авч устгуулжээ. Хятад улсад үйлдвэрлэсэн хаяг шошго нь тодорхойгүй эрүүл ахуйн шаардлага хангахгүй төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн ихээр зарагдаж байгааг анхааруулан сургууль, цэцэрлэгүүд дээр үзэсгэлэн гаргаж сэрэмжлүүлэг сурталчилгаа хийж байна.

Мөн шинэ жилийн хүүхдийн бэлгэнд авч болохгүй бүтээгдэхүүний талаар эцэг эхчүүдэд мэдээлэл танилцуулга хийж анхааруулжээ.

                                                                                 Ш.Цоодол

Related news