Өнгөрсөн онд ураны үнэ хамгийн ихээр унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2017-01-06 14:15:55

СИДНЕЙ. /Brisbanetimes/. Өнгөрсөн онд хамгийн ихээр үнэ нь унасан түүхий эд бол уран юм. Цөмийн түлш хийхэд ашигладаг уг түүхий эдийн үнэ өнгөрсөн 10 жилийн хугацаанд нэлээд тогтворгүй байжээ.

Ураны үнэ өнгөрсөн онд 41 хувиар унаж, 450 гр ураны үнэ 18 доллар болсон байна. Ийм уналт сүүлийн 12 жилийн хугацаанд ажиглагдаагүй юм. 

Энэ үзүүлэлт нь есөн жилийн хугацаанд гарсан долоо дахь удаагийн уналт юм. Шинэ генераторуудад хямд үнэтэй байгалийн хий ашигладаг болсноор цөмийн эрчим хүчний хэрэглээ буурсан байна. Түүнчлэн 2011 онд Фүкүшимагийн атомын цахилгаан станцад осол гарсны длараа ураны хамгийн том худалдан авагчид болох Япон болон Герман улс реакторуудаа хааж эхэлжээ.

Д.Нямтулга

 

Related news