Нийтийн эзэмшлийн зам талбайг хальтиргаа гулгаагүй болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-09 21:47:47

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнгөрсөн бямба гарагийн ажлын өдрийг нийтийг хамарсан цас цэвэрлэгээний өдөр болгосон юм.

Энэ өдөр аймгийн төв Сүхбаатар сумын хэмжээнд ээлжит цас цэвэрлэгээний ажил маш амжилттай, үр дүнтэй болж, нийтийн эзэмшлийн зам талбайн хальтиргаа гулгаанаасаа салж чаджээ.

Тус суманд үйл ажиллагаа явуулдаг төр төсвийн болон хувийн хэвшлийн 152 байгууллага, аж ахуй нэгжүүд энэхүү цас цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон байна. Эл үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан сумын Засаг даргын албан тоот бичгийг хуваарьт газрын зураглалын хамт байгууллагуудад хүргүүлэн ажилласан нь ийн үр дүнтэй ажил болжээ.  

Ч.Отгонцэцэг

Related news