Аварга малчиддаа улаан халзтай гэр олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймаг Улсын аварга цол хүртсэн малчиддаа улаан халзтай гэр бэлэглэнэ.
Өнгөрсөн 2016 онд 7 аварга малчин Булган аймгаас төрөн гарсан бол энэ жил 6 малчны нэрийг аварга малчинд тодорхойлон ХХААХҮЯ руу хүргүүлээд байна гэж ХХААГ-ын Мал үржлийн тасгийн дарга М.Жавзандолгор өглөө.
Аймгийн хэмжээнд 64 Улсын аварга малчин байдаг. Шинээр аварга малчин болж байгаа малчин тус бүрт 4 сая төгрөгийн үнэ бүхий шагнал олгохоор орон нутгийн төсөвт суулгажээ. Тэрхүү төсөвт улаан халзтай гэр багтахаар боллоо. Гэрүүдийг Улаанбаатар хотоос тээж авчрах замын зардлууд ч мөн орон нутгийн төсвөөс гарах ажээ. Өнгөрсөн жил малчин тус бүрт 3 сая төгрөгийн шагнал олгож байжээ.
П.Батням