Онцгой байдлын хэлтсээс анхааруулга хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 11:00:20

Баянхонгор аймгийн ОБГ-аас саяхан гарсан осолтой холбогдуулан “Уул уурхайн компаниудын хуучин ашиглаж байсан цооног, карьер, нөхөн сэргээлт хийсэн талбай мөн нуранга үүсэх аюул үүссэн болон ашиглахыг хориглосон талбайд ямар нэгэн хамгаалалтгүй орж гар аргаар алт олборлохгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

 Мөн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ газар шорооны ажил хийхгүй байхыг Онцгой байдлын газраас сануулжээ.

Баянхонгор аймагт 2015 он гарсаар уул уурхайн ослын 2 тохиолдол гарч, 4 хүн осолдож амь насаа алдсан байна.

Хамгийн сүүлд буюу энэ сарын сарын 14 ны өдрийн 19:00 цагийн орчимд Дөвөнтийн нурууны “Сайрын худаг” гэх газарт байх уурхайн талбайн 5 м гүнтэй нүхэнд гар аргаар алт олборлож байсан 3 иргэн нурангид дарагдаж амиа алдсан хэрэг гарсныг бид мэдээлсэн. Дуудлагын дагуу албаныхан 22:40 цагт ослын газарт очиж эрэн хайх, аврах ажиллагааг явуулж үүрийн 05:55 минутанд цогцосыг гаргасан байна. Осолдсон гурван иргэн Баян-Овоо, Галуут сумын иргэд байжээ.

Б.Мөнхзул

Related news