“Эрдмин” ХХК-ийн зэс голтой кабел утас Орхончуудын гол хэрэглээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН“Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” –ээр шалгарсан “Эрдмин” ХХК-ийн зэс голтой кабел утас Орхончуудын хэрэглээ болоод удаж байна. Уг кабел утас нь 13 метр хүртэл урттай бөгөөд Герман технологиор хийгдсэн учир чанар, эдэлгээ сайтай юм.
Хятадаас орж ирдэг уртасгагч залгууртай харьцуулвал халалт багатай, галын аюулаас бүрэн хамгаалагдсан тул зах зээлд эрэлттэй байдаг. Үнэ нь импортын бүтээгдэхүүнээс харьцангуй хямд тул Орхончууд үндэсний үйлдвэрлэлээ байнга дэмждэг юм. Тиймдээ ч “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн 2015” үзэсгэлэнгийн шилдгээр шалгарсан.
“Эрдмин” ХХК 1997 онд байгуулагдсан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хаягдал хүдрийг боловсруулж катодын цэвэр зэс үйлдвэрлэж улмаар импорт орлох бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.
Б.Оюун-Эрдэнэ
Related news

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
3 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
5 days
Comments