Дорнод аймгаас дөрвөн аварга тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3-р багийн малчин Дамдинсүрэнгийн Бямба, Матад сумын 2-р багийн малчин Санжаа-Осорын Баярсайхан, Чулуунхороот сумын 3-р багийн малчин Дамдины Энхцогт нар “Монгол Улсын аварга малчин”, Баяндун сумын иргэн Гарамсадын Баттөмөр “Монгол Улсын тэргүүний тариаланч”-аар тодорлоо.
Аваргын болзол хангасан малчид тариаланчдад сар шинийн өмнөхөн хүндэтгэл үзүүлж, шагналыг нь гардуулах юм.
21 аймаг, нийслэлээс ХХААХҮЯ-нд ирүүлсэн материалуудыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Монгол Улсын Аварга малчин”-аар, 21 иргэнийг “Монгол Улсын Тэргүүний тариаланч”-аар шалгаруулсны дөрөв нь ийн Дорнод аймгаас тодорлоо.
Б.Туяа
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    