Уул уурхайн компанитай хамтран хүнд машин механизмын сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-20 12:02:44

Өмнөговь \МОНЦАМЭ\ Өмнөговь аймгийн Сэврэй сум анх удаа хүнд машин механизмын сургалтыг орон нутагтаа эхлүүлээд байна. 

Тус сумын нийт газар нутгийн 83 хувь нь улсын тусгай хамгаалттай,  17 хувь нь орон нутгийн тусгай хамгаалттай уул уурхайн үйл ажиллагаа явуулдаггүй 100 хувь эко сум гэдгээрээ онцлог юм. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломж муутай тул ажлын байр хомс байдаг учир нийгмийн хариуцлага өндөртэй уул уурхайн компаниудад иргэдээ зуучлан ажилтай болгохоор ийнхүү хүнд машин механизмын сургалтыг зохион байгуулж байгаа ажээ. Энэ удаагийн анхны сургалтанд орон нутгийн 30 гаруй залуус дамп, ачигч экскe зэрэг хүнд даацын мeханизмын опeраторын жолооч болохоор суралцаж байна. 

"Бид намайг ажилд авах ёстой гээд дээшээ хараад суухгүй өөрөөс хамаарах бүх боломжоо нээхийн тулд олон талт ажил явуулж байгаагийн нэг нь энэ юм. GSG ХХК-ийн хамт олон  танхимын болон механизмын дадлага хийхэд тeхник тоног төхөөрөмж арга зүйн талаас нь туслалцаа үзүүлж байгаад бид талархаж байна.  Мөн уул уурхайгүй сумын хувьд уурхайд ханган нийлүүлэгч болох сонирхол өндөр байдаг" гэж тус сумын Засаг дарга Б.Батсайхан хэллээ.
Одоогийн байдлаар Сэврэй суманд идэвхтэй ажил хайгч 79 иргэн байдаг байна.

Д.Мишигсүрэн

Related news