Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчдад тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-20 19:23:49

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК зутруу өвөлжиж байгаа бүс нутгийн малчдад тусламж үзүүллээ.

Тус компанийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгаль цаг уурын бэрхшээлийг малчид хохирол багатай даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор малчиддаа туслах аяныг зохион байгуулж байгаа бөгөөд өвөлжилт хүнд байгаа Хэнтий аймгийн Баян-Овоо сумыг сонгож тус сумын 270 гаруй малчин өрхөд тусламж хүргэлээ. Уг арга хэмжээнд компанийн нийт ажилчид, туслан гүйцэтгэгч "Асартайн говь" ХХК, "Суусар Алтай" ХХК, "Ёлын домог" ХХК, "Бадрах од өгөөж" ХХК, "Таван Хур" ХХК, "Язгууртны говь" ХХК хамтран оролцсон байна.

Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсэг мянга шахам километр замыг туулан 800 уут тэжээл, 20 тонн нүүрс бусад эд материалыг хүргээд иржээ.

Д.Мишигсүрэн

Related news