Өсвөрийн бөхийн барилдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-21 20:55:50

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан өнөөдөр боллоо.

Аймгийн төв Даланзадгад суманд болсон тус барилдаанд зургаан сургуулийн 100 гаруй өсвөрийн бөхчүүд зодоглож уран мэхийг уралдууллаа. Дөрвөн насны ангилалд авхаалж самбаагаа уралдуулсан өсвөрийн бөхчүүдээс Үндэсний бөхийн барилдааны 9-10 насныханд нэгдүгээр сургуулийн П.Отгонбаяр, 11-13 насны ангилалд спортын төрөлжсөн сургалттай сургуулийн сурагч С.Бадар-Ууган, 14-15 насны ангилалд дөрөвдүгээр сургуулийн сурагч  А.Бат-Ирээдүй, 16-18 насны ангилалд  н.Батбаяр нар түрүүллээ.

Энэ удаагийн бөхийн барилдааныг энэ жил 25-н жилийн ой нь тохиож байгаа С.Сумъяа захиралтай "Баян-Уул" ХХК ивээн тэтгэж шагналт байранд орсон бөхчүүдэд мөнгөн шагнал, гарын бэлгээ гардуулсан юм.

Д.Мишигсүрэн

Related news