“Тайван амгалан орчин бүрдүүлэхэд миний оролцоо” аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-06 10:24:15

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Хууль журам миний амьдралд” аяны хүрээнд “Тайван амгалан орчин бүрдүүлэхэд миний оролцоо” сэдэвт 9 сарын хугацаатай аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Уг аянд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний сум,байгууллагууд хамрагдах бөгөөд энэ оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл зохион байгуулагдах юм.

Сум бүрт аян үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах ажлын хэсэг томилон, төлөвлөгөө гарган, иргэд төрийн албан хаагчдыг өргөнөөр оролцуулан аяны нээлт хийж, сумын хэмжээний гэмт хэрэг зөрчлийн байдалд дүн шинжилгээ хийж, зөрчлийг арилгах, талуудын оролцоог хангаж ажиллах нээлт хийж эхлүүлээд байна.

Аяны хүрээнд Архидан согтуурахтай тэмцэх, Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг тусгай төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулах, архины хамааралтай иргэдийн судалгаа гаргаж, иргэдийн архины хэрэглээг бууруулах, архидан согтуурсны улмаас нийтийн хэв журам алдагдуулан танхайрах, бусдын эрх чөлөөнд халдах, зам тээврийн осол зөрчил гаргахаас сэргийлж бодит ажлууд зохион байгуулах үүрэг чиглэл өгөөд байна.

А.Бямбасүрэн

 

Related news