“Хүүгийн нүүдэл” ном хэвлэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-06 19:54:27

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Булган сумын харьяат, уулын спортын мастер М.Дархижав “Хүүгийн нүүдэл” нэртэй аялалын тухай номоо хэвлүүлж, уншигчдын гар дээр тавилаа.

Тэрээр 2016 онд Монгол орныхоо хил хязгаар нутгаар дугуй, мотоцикль, хөсөг тэрэг, тэмээ, морь, завь, галт тэрэг зэрэг 10-аад төрлийн унаа хөлөглөн хэсэг нөхдийнхөө хамт аялж, 11 мянган км зам туулсан удаатай. Энэхүү аяллын тэмдэглэлээ эмхэтгэн “Хүүгийн нүүдэл” номоо хэвлүүлсэн байна.

Номын зохиогч нь аялал жуулчлалын мэргэжилтэй, Монголын хамгийн өндөр цэг Хүйтэн уул, Европын ноён оргил Эльбруст авирч байсан хүн юм.  

Б.Туяа

Related news