Инженерийн хийцтэй 12 худаг гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 19:37:58

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  инженерийн хийцтэй худаг гаргах төсөв хуваарилаагүй ч Айраг, Алтанширээ, Сайхандулаан, Мандах, дэлгэрэх сум 2015 оны ОНХС-гийн хөрөнгөөр 14 худаг уст цэгийг шинээр болон сэргээн засварлахаар 254 төгрөгийг тусгаснаар Алтанширээ суманд хоёр худаг, Мандах  суманд дөрөв, Дэлгэрэх суманд зургаа буюу нийт 12 инженерийн хийцтэй худгийг 170 сая төгрөгийн хөрөнгө оруулaлтаар шинээр болон сэргээн засварласан байна.

Үүнээс гадна Дорноговь аймгийн Нутгийн  зөвлөлийн 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  Мандах суманд инженерийн хийцтэй  нэг худгийг шинээр, Улаанбадрах суманд “Кожеговь”  ХХК-ийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй нэг худаг, богино яндант дөрвөн худгийг гаргасан байна. Мөн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд   гурван сумын нутагт инженерийн хийцтэй худаг уст цэгийг мөн гаргахаар болжээ.   

Х.Эрдэнэбулган

Related news