Дорноговь аймгийн анхны үндэсний бөхийн улсын тайлбарлагч төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 12:55:53

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уугуул үндэсний бөхийн аймгийн ахлах тайлбарлагч  Халтарын Энхжаргал  үндэсний бөхийн “Улсын тайлбарлагч” цол тэмдгээр шагнууллаа.

Тэрээр 20 гаруй жил улс, аймаг, сумын чанартай  үндэсний бөхийн олон барилдааныг тайлбарлаж үзэгч түмэнд хүргэж байсан бөгөөд  монгол түмний өнө удаан жил уламжилж ирсэн бөхийн спортыг олон түмэнд хүргэх, бөхийн спортоор хичээллэж буй залуу хойч үеийг сургаж хүмүүжүүлэхэд хүндтэй үүрэг гүйцэтгэсэн байна.  

Х.Эрдэнэбулган

            

   

Related news